Нүүр
Ойгоо цөл болгочихгүй юмсан
Дэлхийн хуурай газрын Гуравны нэг буюу
дөрвөн тэрбум га газрыг ойн бүс эзэлдэг. Харин Монгол Улсын хувьд ойн сан бүхий
газар 18565.6 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг эзэлж байгаа
аж. Ойн сангийн талбайн 75.1 хувийг шилмүүст, навчит ой, 24.9 хувийг заган ой
эзэлж байна.
Гэтэл манай улсын нийт газар нутгийн
хэмжээ 1.566.6 сая га. Энэ их өргөн уудам газар нутгийн нийт талбайн хэмжээтэй
ойн хэмжээг харьцуулахад маш бага тоо гарч байгаа нь харамсалтай. Дэлхийн
дулаарал өдрөөс өдөрт нэмэгдэж, биднийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг
озон хойд туйлын орчим таван сая километр газар цоороод байна. Чухамхүү
үйлдвэржилт, хотжилт өсөн нэмэгдэхийн хэрээр хүн төрөлхтөн мөхөл рүүгээ алхам
алхмаар ойртож буйг эрдэмтэд анхааруулсаар байгаа.
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (0) | Quote this article on your site | Уншссан: 13
Дэлгэрэнгүй...
ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт болно
МУИС-ийн
Экологийн Боловсролын төвөөс “Экологийн орчин үеийн чиг хандлага, түүнийг
сургалтанд нэвтрүүлэх нь” сэдэвт Ерөнхий Боловсролын Сургуулийн Биологи,
экологи, байгаль шинжлэлийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2012 оны
01 сарын 20-ны өдрөөс эхлэн зохион явуулна.
Бүртгэл:
01 -р сарын
12-19 өдрүүдэд Экологийн боловсролын төв
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (2) | Quote this article on your site | Уншссан: 47
Дэлгэрэнгүй...
Ойн салбарт шинэ доктор (Ph.D) төрлөө
МУИС-ийн
Биологи, Биотехнологийн Сургуулийн Ой судлалын тэнхимийн докторант
С.Гэрэлбаатар 2011 оны 12-р сарын 27-ны өд өр “Таримал нарсан ой (Pinus
Sylvestris L.) бүрэлдэх онцлог” сэдвээр Хүрээлэн буй орчны хамгааллын
ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.
Доктор
С.Гэрэлбаатарт ахдаа Монголын ой судлаач оюутан залуучуудын холбооны гишүүд
дэмжигчдийн өмнөөс баяр хүргэж, таны цаашдын
эрдэм шинжилгээний ажилд нь амжилт
хүсч, сайн сайхныг бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН
ОЙ СУДЛААЧ ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (4) | Quote this article on your site | Уншссан: 89
Мэргэжлээрээ амжилтанд хүрэх боломжтой ирээдүйн төлөө надад санал байна
Мэргэжлийн хүн хаана байна? Мэргэжлийн жижиг салбарын хүмүүст
боломж бага байна. Улс төр, мэргэжлийн хүмүүсийн зохистой харьцаа баймаар
байна. Дарга нь улс төрийн хүн байхад, дэд дарга нь мэргэжлийн байх г.м.
Тухайлбал: 2007 онд Ойн тухай хууль батлагдаж Ойн төрийн зариргааны бие даасан
нэгж байгуулагдахаар болж ЗГХА Ойн газрыг байгуулсан.
1.
Монгол орны ихэнх нарийн мэргэжлийн салбарт цөөн хүн ажиллаж биеэ биенээ
таньдаг. Тэдгээрийн толгойд олон жилийн өмнө ЗХУ-д мэргэшил эзэмшсэн өөрсдөөсөө
өөр хүнийг хүлээн зөвшөөрвөл аяга хоолноос нь хуваалцана гэдгийг мэддэг
/амьдрал ахуй нь сайн биш болохоор арга ч үгүй биз/ хэдхэн хүмүүс биеэ биенээ
магтах, өөрсдөөсөө өөр чавдартай хүн байхгүй гэж бусдад ойлгуулах замаар нэр төрөө
хамгаалагсад байх юм.
Тэдэнтэй
үзээд байх гэхээр тэднээс сурах зүйл байгаад байдаг, чимээгүй яваад байхаар
ингэж болоод байдаг юм гэж давраад байх, яаалтай ч билээ. Мөн тэд нэр төрөө
хамгаалах үедээ, мөнгө төгрөгтэй холбоотой ажил дээр хэнийг оролцуулах, хэнийг
оролцуулахгүйгээ сайн мэднэ. Эсрэг дуугарах хүнийг лав урихгүй. Энэ нь нэг
талаас жижиг салбар хэрнээ хоорондоо эв муутайн зовлон, нөгөө талаас сайн
мэддэг чавдарлаг мэргэжлийн хүнээ хүлээн зөвшөөрдөггүй хэрнээ сайн мэдэхгүй хүнийг
хүлээн зөвшөөрөх сониуч, атаархуу Монгол хүний сэтгэхүйтэй ч холбоотой байх.
Чадварлаг мэржилтнүүд бол байгаа.
2.
Мэргэжлийн хүн хаана байна? Мэргэжлийн жижиг салбарын хүмүүст боломж бага
байна. Улс төр, мэргэжлийн хүмүүсийн зохистой харьцаа баймаар байна. Дарга нь
улс төрийн хүн байхад, дэд дарга нь мэргэжлийн байх г.м. Тухайлбал: 2007 онд
Ойн тухай хууль батлагдаж Ойн төрийн зариргааны бие даасан нэгж байгуулагдахаар
болж ЗГХА Ойн газрыг байгуулсан. Ингээд дарга нь математикийн багш мэргэжилтэй
М.Тунгалаг /АН/, дэд дарга нь эдийн засагч мэргэжилтэй Д.Болдмягмар /УИХ-ын
даргын хүү/ нар томилогдон ажиллаж байна.
Энэ хүмүүс
ирээд дээр дурьдсанчлан хэдэн хүнд тендер, төсөл өгөх замаар амыг нь хаагаад төсвөөс
хуваарилагдсан хөрөнгө мөнгийн өөртөө долигоносон хүмүүст өгөх байдлаар ажиллаж
ирлээ. 4 жил тэвчээд хүлээхэд багагүй хугацаа бололтой. Олон хүний тэвчээр
барагдаж зарлагдсан тендер, төсөлд хамрагдахын тулд даргад долигонохоос аргагүй
болох юм. Дарга нарын хүүхдүүд, нэр хүнд нь унаж байгаа хүмүүс хэнд ч
анзаарагдахгүй жижиг салбарын толгойд сууж 4 жилийг аятайхан өнгөөрөөдөг муу
жишиг бүү тогтоосой билээ.
Мэргэжлийн
бус хүмүүс, мэргэжлийн бус хүмүүсээр өөрсдийн багаа бүрдүүлэх нь тухайн
мэргэжил эзэмшсэн олон залуусын сэтгэл зүйд том дарамт, сурах итгэлийг нь үгүй
хийх илүү том аюултай. Аль ч жижиг салбарт мэргэжилтнүүд олноор бэлтгэгдэж,
тэднээс бүхий л шатанд ажиллах боломжтой боловсон хүчний чадавхи бүрдсэн.
Тухайлбал: Багаар бодоход 1500 ойн мэргэжлийн дипломтой мэргэжилтэн гадаад
дотоодод бэлтгэгдсэн. Дээрх бэрхшээл олон салбарт байгааг өөрийн ажилладаг
салбараар жишээ аван бичихийн оролдлоо.
Мэргэжлийн
ажил нь олддог, даргад очиж долигонохгүйгээр мэргэжлээрээ амжилтанд хүрдэг
ирээдүйг цогцлооё .
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (7) | Quote this article on your site | Уншссан: 123
Дэлгэрэнгүй...
МОНГОЛ УЛСЫН ОЙН ҮНДЭСНИЙ БОДЛОГО
Баримт бичгийн төсөл-2
МОНГОЛ УЛСЫН ОЙН
ҮНДЭСНИЙ БОДЛОГО
ОРШИЛ
Ойн бодлого нь тухайн улсын нийгэм-эдийн засаг, байгаль
орчны бодлоготой уялдсан нийгмийн сайн сайхны төлөө ой модны нөөцийг хамгаалах,
ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр,
хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлдэг, төрийн холбогдох байгууллагаар
баталгаажсан үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэл болдог.
Ойн бодлогын баримт бичиг гэдэг нь ойн бодлогын
зарчим, стратегийн зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэрэгслэлийг
тодорхойлсон баримт бичиг юм.
Төрийн болон
төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний
байгууллага зэрэг олон талуудын оролцоог хангасан санал асуулга, уулзалт, ярилцлага, санал
шүүмжлэл явуулж, ойн салбарын ололт амжилт, одоогийн байдал, байгаль орчин, ойн
салбартай холбоотой хууль, эрх зүйн орчин, улс орны хэмжээний бодлогын баримт
бичиг, хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хийсэн судалгаа,
шинжилгээний ажлын үр дүнд Монгол орны ойн үндэсний бодлогын төсөл
боловсруулав.
I. ҮНДЭСЛЭЛ
I.1. Ойн бодлогын
шинэчлэл хийх шаардлага, үндэслэл
“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл
баримтлал”, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суур и лсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” , “Ойн тухай хууль” зэрэг улс орны хөгжлийн баримт бичиг нь Ойн үндэсний
бодлого боловсруулах үндэслэл болж
байна. Ойн тухай үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш 10 жил өнгөрч байгаа
бөгөөд энэ хугацаанд дэлхийн цаг уурын дулаарал, манай оронд нүүрлэж байгаа
цөлжилт, ойн хомсдол, эдийн засгийн үсрэнгүй өсөлт зэрэг хүчин зүйлээс
шалтгаалан ойн үндэсний бодлогыг шинэчлэн боловсруулах шаардлага зүй ёсоор
тавигдаж байна. Нөгөө талаас Дэлхийн ойн XIII их хурал 2010 онд Аргентиний
нийслэл Буэнос-Айрес хотноо болж ойн талаар олон улсын
хэмжээнд баримтлах бодлогыг шинээр тодорхойлж, түүнтэй холбоотойгоор НҮБ-ын
ХХААБ-аас улс орон бүр өнөөгийн нөхцөлд нийцүүлэн ойн үндэсний бодлого
боловсруулж хэрэгжүүлэх талаар зөвлөмж, заавар гаргаж, дэлхийн олон орон өөрийн
орны ойн үндэсний бодлогыг баталгаажуулан хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж
байна.
I.2. Ойн нөөцийн
өнөөгийн байдал
Монгол улсын ойн сангийн нийт талбай 18565.5 мян.га, үүнээс ойн талбай 17629.7 мян.га, ойн бус
талбай 935.9 мян.га.
Ойн талбайн дотор ой модоор бүрхэгдсэн талбай нь 12917.5 мян.га буюу нийт нутаг
дэвсгэрийн 8.26 хувийг эзлэх ба тармаг ой 2997.3 мян.га, шатсан ой 1190.4 мян. га, мод бэлтгэсэн талбай 249.1 мян. га, хөнөөлт шавьжинд нэрвэгдсэн талбай
95.6 мян.га. Улсын
хэмжээнд ойжуулалт хийх шаардлагатай нийт талбай 365.3 мян.га. Монгол Улсын ойн нийт нөөц 1313.4 сая м3 байна.
Монгол улсын “Ойн тухай” хуулинд ойн санг хамгаалалт, ашиглалтын хэлбэр,
экологи-эдийн засгийн ач холбогдлыг харгалзан хамгаалалтын ба ашиглалтын гэсэн
2 бүсэд ангилсан. Монгол орны ойн сангийн нийт талбайн 82.9 хувийг хамгаалалтын
бүсийн ой, 17.1 хувийг ашиглалтын бүсийн ой эзэлж байна.
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (8) | Quote this article on your site | Уншссан: 77
Дэлгэрэнгүй...
Хамтран ажиллахыг урьж байна
Ясан
авдар
Мөнгө
ихтэй хүн зовдог юм гэнэ лээ
Мөдхөн
дуусна гээд цуглуулдаг юм гэнэ лээ
Мөнхийн
рашаан авна гэж хадгалдаг юм гэнэ лээ
Мөрийтэй
тоглоод түүнийгээ алддаг юм гэнэ лээ
Мөнгөгүй
хүн амар байдаг гэнэ лээ
Мөнгө
буусан өдөр саятан болдог юм гэнэ лээ
Мөнгө
буусаны маргааш явган жирийлгээд
Мөрөөрөө
тэр ажлаа хийдэг юм гэнэ лээ
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (20) | Quote this article on your site | Уншссан: 335
Дэлгэрэнгүй...
Биологийн ухааны доктор, ой судлаач Г.ЦЭДЭНДАШ
Цөлжилтийн талаар олон талын ойлголт, төсөөлөл байх бөгөөд
ихэнхдээ ургамал бүрхэвч сийрэгжих, тачирдахыг цөлжиж байна гэж үздэг байна.
Зарим нь жил дараалан ган болж ургамал ичмэл байдалд орох, суурьшсан олон малын
хөлөөр бэлчээр талхагдах, өөрийн зүй тогтлын дагуу элс үүсэх, угаасаа элсэн
хөрстэй газарт ган болж ургамал бүрхэвч нүцгэрч хөрс нь ил харагдах зэрэг бусад
байгаль, нийгмийн шалтгаантай олон үзэгдлийг цөлжилт гэж төсөөлдөг явдал бий.
Жинхэнэ цөл нь өөрийн гэсэн уур амьс-гал, өөр хаана ч давтагдахгүй өөрийн гэсэн
зүйл ургамлуудтай, хил заагтай байх бөгөөд хэдэн мянган жилээр оршсоор авай.
Бүр ямар ч ургамал ургаж чадахааргүй чулуут цөл ч Монгол оронд бий. Тэгэхлээр
цөлжилт гэх өнөөгийн ойлголт арай хатуудаж байх шиг.
Уур амьсгал, ургамалжлын өнгөрсөн түүхийг сөхөн харж цаашдын
ирээдүйг урьдчилан төсөөлвөл цөлжилт гэгчийн талаар арай өөр дүр зураг бууж
байна.
Монгол орны газар нутаг дээр хорь гаруй сая жилийн тэртээгээс
эхлэлтэй Миоцены гэж нэрлэгдэх даацтай аажим хүйтрэлт болсон нь мөстлөгийн
үеийн суурь нь болсон гэж үздэг ажээ. Түүнээс хойш дэлхий маань хэдэн удаа
шилгээсний дүнд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн зэрэг одоогийн уул нурууд болон
тэдгээрийн хооронд томоохон гол мөрөн, хотгорууд бий болсон гэдэг.
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (32) | Quote this article on your site | Уншссан: 356
Дэлгэрэнгүй...
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Монголын ой судлаач оюутан залуучуудын холбооны гишүүд дэмжигчид, эрдэмтэн багш нар нийт оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлага, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Монголын Ой Судлаач Оюутан Залуучуудын Холбоо
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (27) | Quote this article on your site | Уншссан: 243
XXIII IUFRO World Congress 2010 in South Korea
The InternationalUnion of Forest Research Organizations (IUFRO), is a nonprofit, non-governmentalinternational network of forest scientists. IUFRO promotes global cooperationin forest related research and enhences the understanding of the ecological,economical and social aspects of forests and trees.
It disseminatesscientific knowledge to stakeholders and decision-makers and contributes toforest policy and on-the-ground forest management. The XXIII IUFRO WorldCongress took place at the COEX (Convention & Exhibition Center) in Seoul,Republic of South Korea. For the third time in a roll the IUFRO World Congress,which is held every four to five years in locations around the world, wasconvented in Asia. It unites more than 15,000 scientists in almost 700 memberorganizations in over 110 countries.
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (53) | Quote this article on your site | Уншссан: 362
Дэлгэрэнгүй...
The opening ceremonyof the 38th International Forestry Students‘ Symposium was held at theauditorium of Seoul National University on the 9th of August, 2010. Manyparticipants from 21 different countries were in awe while the Koreantraditional classical music was performed at the beginning of the ceremony.
Forest Service Mr.Chung wang Soo gave a welcome speech during the opening ceremony, emphasizingthe importance of mutual cooperation and support among different nations and to share newknowledge and ideas for promoting excellence on forestry and other relatedfields. The ceremony continued with a welcome speech from the president of theInternational Union of Forest Research Organizations (IUFRO) Mr. Don Koo Lee whohas been providing invaluable support to the ISFA. Last but not the least Mr.YOON Young-Kyoon, director general of Forest Resource Management Bureau,FSC gave a presentation on ‘Strategies of Korea Forest Service to AddressClimate' to the participants followed by a discussion session.
Энэ бичлэгт сэтгэгдэл нэмэх | Add as favourites (40) | Quote this article on your site | Уншссан: 254
Дэлгэрэнгүй...
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >> Үр дүн 1 - 21 - 374
Зарлал
ЗАРЛАЛ
Энэхүү цахим хуудсаар
дамжуулан өөрийн бодол санаагаа бусадтай хуваалцах боломжтой.
MONGOLIAN FORESTRY
Mongolian Forestry гэсэн facebook хаяг нээгдлээ. Та бүхэн эндээс Монгол орны ойн тухай мэдээлэл авах боломжтой.
Та амжиж модоо тариарай!
МУИС -ийн Экологийн боловсролын төвд 4-р сарын 20-нд эхэлсэн жимс жимсгэнэ, чимэглэлийн мод бутны үзэсгэлэн худалдаа 12 дахь өдрөө үргэлжилж байна. Улаалзгана, үхрийн нүд, тошлой, долоогоно, өрөл, монос, нохойн хошуу, буйлс, гүйлс, хайлаас, бургас, улиас, гацуур, шинэс зэрэг мод бутны суулгац санал болгож, мэргэжлийн зөвлөгөө өгч буй уг үзэсгэлэн худалдаа 5-р сарын 27 хүртэл үргэлжилнэ.
Та амжиж модоо тариарай!
Facebook-дээ нэгдэцгээе
дээрх холбоосоор орж нэгдэнэ үү.
ХОЛБОО БАРИХ
Монголын Ой Судлаач Оюутан Залуучуудын Холбооны төлөөлөгчтэй холбоо барих
88188788, 99616603
Yahoo ID: treering5@yahoo.com
Экологийн боловсролын төвд цэцгийн үзэсгэлэн худалдаа болно
Экологийн боловсролын төвд цэцгийн үзэсгэлэн худалдаа болноМУИС-ийн Экологийн Боловсролын Төвд 4-р сарын 16-26-ны хооронд цэцгийн үзэсгэлэн худалдаа болно. Нээлтэнд нь ирсэн эхний 50 хүнд бэлэгтэй энэ үзэсгэлэнгийн үеэр цэцгийн дуудлага худалдаа зохион байгуулж, 240 мянгөн төгрөгийн шагналын сантай шилдэг цэцэгчдийг шалгаруулах уралдаан болно.
Та бүхнийг урьж байна.
Mongolian Young Scholars Program
The Mongolian Young Scholars Program will unite 20 Mongolian High School students (10th grade graduates) for a seven day intensive academic experience in June 2011.
More
НОГООН БАЙГУУЛАМЖ-2010
Ногоон байгууламж-2010 сэдэвт ойн улсын 4-р олимпиад 2010 оны 11-р сар 25-ны өдөр Улаанбаатар дээд сургуулийн их танхимд болно.
Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
SCHOLARSHIP
KGPA invites students who want to study the forestry related subject at the graduate course (Master or Ph.D. course) of relevant universities in Korea.
As for the details of the application, please refer to th e
www.kgpa.or.kr
Удирдах зөвлөлийн хурал
Монголын Ой Судлаач Оюутан Залуучуудын Холбооны УДИРДАХ ЗӨВЛӨЛ ийн хурал 2010 оны 10-р сарын 20-ны /Лхагва гараг/ 18.00 цагт МУИС-ийн хичээлийн 2-р байрны 381 тоот өрөөнд болно.
Гишүүд цагтаа ирнэ үү.
Сонирхсон гишүүд ирнэ үү.
Лекцэнд урьж байна
ШУТИС-ийн Ой модны сургалт судалгааны хүрээлэнд 2010 оны 09 сарын 07-10-ны (өдөр бүр) 14:00 цагаас Японы зочин профессор газрын мэдээллийн систем /GIS/-ийн чиглэлээр лекц уншина.
Сонирхож буй багш, судлаач, оюутнуудыгурьж байна.
Холбогдох утас: 70118040
Удирдах зөвлөлийн хурал
МонголынОй Судлаач Оюутан Залуучуудын Холбооны УДИРДАХ ЗӨВЛӨЛийнхурал 2010оны 03 дугаар сарын 27-ны / Бяамба гараг / 1 6 .00цагт МУИС-ийн 2-р байрны 381 тоот өрөөнд болно.
УЗ, ХЗ, сонирхсон гишүүд ирнэ үү.
Хурлын дараа 8.30-9.30 цагт Эх дэлхийн цаг арга хэмжээндоролцоно.
БНСУ-Д СУРЦГААЯ
Ой судлалын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсантэтэглэгт хөтөлбөртурьж байна.
Korea Green Promotion Agency (KGPA) Scholarship Program
ХАМТРАН АЖИЛЛАНА
www.mongolianforest.com цахим
хуудсаар дамжуулан мэдээлэл, зарлал, танилцуулга гэх мэт ямар нэгэн материал
байрлуулж бусдын хүртээл болгоход нээлттэй. info@mongolianforest.com хаягаар
материалаа ирүүлнэ үү.
Та бүхэнтэй
хамтран ажиллахад таатай байх болно.
Админ
Илтгэлийн уралдаан
Эссе бичлэгийн уралдааны 2-р шат болох илтгэлийн уралдаан МУИС-ийн Биологийн факультетийн 381 тоотод 2009 оны 12-р сарын 25-ны 1400 цагаас
болно.
Илтгэгч 5-7 минуданд багтаан илтгэлээ бэлдэнэ үү.
Сонирхсон оюутан, залуусыг урьж байна.
Дэмжигч байгууллага
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Mонгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль GTZ
Сурталчилгаа
New layer...
Сурталчилгаа